СунВөнь Их Сургууль гадаад оюутанг суралцуулах
◎ СунВөнь Их Сургуулийн танилцуулга
СунВөнь Их Сургууль нь БНСУ-ын Гуанжү хотод байрладаг бөгөөд Солонгосын засгийн газар болон Боловсролын яамнаас итгэмжлэгдсэн 4н жилийн сургалттай их сургууль юм. Глобалчдагсан, нээлттэй байдлыг удиртгал болгон нийгмийн ухаан, байгалийн ухаан, урлаг, инженерийн ухаан гэх 4н салбарын 20н тэнхим ажиллаж байна.
Чадварлаг багш нар орчин үеийн анги танхимдаа сүүлийн үеийн технологийн өөрчлөлт болон нийгмийн өөрчлөлтөд зохицсон шинэлэг боловсролийг цэгцтэйгээр олгохоор байнга хичээн ажиллаж байна.
◎ СунВөнь Их Сургуулийн хэлний бэлтгэлийн танилцуулга
СунВөнь Их Сургуулийн хэлний бэлтгэлийн төв нь гадаад оюутнуудын Солонгос хэлний мэдлэг болон тэд нарын Солонгост дасан зохицох асуудлыг хариуцдаг төв учир Солонгос хэлний сургалт, баклаврын ангид элсэн суралцах, Солонгосын соёлыг таниулах, тэдний визний асуудалд туслах, дотуур байраар хангах зэргээр Солонгос дахь амьдралд нь газарчилдаг юм.
Манай байгууллагийн бахархал бол “Оюутан юу хүсэж байгааг түрүүлж бодон хүний нутаг дахь хэцүү амьдралыг нь ойлгож, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж тусладаг найз шиг нь ”байх юм. Бид хувь хүний зорилгод нийцсэн боловсролыг олгохоор хичээн ажиллаж байна. Солонгос ажил, сургуульд орох зорилготой бол манай байгууллага хамгийн зөв сонголт байх болно. Бид төгсөгчидөө 100% ажлын байраар хангах зорилготой байгаа.
※ Хичээлийхээ хажуугаар хийх цагийн ажлаар хангана. (Сургуулийн эзэмшилийн 2 гольфийн талбай, Их дэлгүүр зэрэг байгууламж байдаг болохоор цагийн ажил элбэг байдаг)
- Солонгос хэлний бэлтгэл
- Хэлний бэлтгэлд тавих шаардлага
- Ахлах сургууль төгссөн байх. (Төгсөх анги байж болно) эсвэл үүнтэй тэнцэх түвшний боловсрол эзэмшсэн гадаадын иргэн.
- Солонгост суралцахад гарах зардалыг төлөх санхүүгийн чадвартай байх.
- Хэлний бэлтгэлийн төлбөр
- Хэлний бэлтгэлд суралцагч нь 6н сарын дараанаас цагийн ажил хийн төлбөр болон дотуур байрныхаа зардалыг төлөх боломжтой болдог. (Цагийн ажил хийснээр олох дундаж орлого: 1сард 1.500.000 вон)
- Шалгаруулах арга
- Сургуулиас бичгээр шалгаруулна.
Шалгаруулах агуулга: Өөрийгөө танилцуулсан эссе, солонгос хэлний мэдлэг, санхүүгийн байдал, бүртгүүлсэн арга зам зэрэг.
- Бичгэн шалгаруулалтын үр дүнд суралцах чадвар хангалтгүй гэж үзсэн тохиолдолд сонгон шалгаруулахгүй болно.
- Хэлний бэлтгэлийн төлбөр болон дотуур байрны төлбөр
- Сургалтийн төлбар: 2,000,000вон/6сар, дотуур байр: 1,000,000вон/6сар
※ Сургалтын төлбөрийг төлсний дараа элсэн суралцах боломжтой болно. (Edu-Line компаниар дамжин бүртгүүлсэн оюутан тэтгэлэг 1,000,000 вон авна)
Хэлний бэлтгэлийн хичээлийн хуваарь
Улирал |
Хичээлийн хугацаа |
Хичээлийн цаг |
хавар |
3сарын эхээс-5н сарын дунд |
даваа~баасан(09:30-13:20)10долоо хоног |
зун |
6сарын эхээс 8н сарын дунд |
даваа~баасан(09:30-13:20)10долоо хоног |
намар |
9сарын эхээс 11сарын дунд |
даваа~баасан(09:30-13:20)10долоо хоног |
өвөл |
12сарын эхээс 2сарын дунд |
даваа~баасан(09:30-13:20)10долоо хоног |
-
- Дотуур байр
- 1-р дотуур байр нь Гуанжү хотын төвд байрладаг. Дэлгүүр худалдааны төвүүдтэй ойр, дотроо хоолоо хийж идэх боломжтой, ширээ, зурагт, хувцасны шүүгээ, хөргөгч, тусдаа 00, угаалгын машин зэрэгээр бүрэн хангагдсан ойр орчимд цагийн ажил хийж болох газрууд их байдаг.
- * 2-р дотуур байр нь одоо баригдаж байгаа 2016оны 3сард бүрэн ашиглалтанд орно.
- Баклаврын анги
- Тавигдах шаардлага
- Эцэг эх нь 2 уулаа гадаадын иргэн байх.
- Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)ын 3-р түвшинээс дээш эсвэл сургуулиас авдаг шалгалтад тэнцсэн байх
- Төлбөр
- 5н сарын амралтын хугацаандаа (жил бүрийн өвөл зуны амралт нийлээд) цагийн ажил хийн сургалтын төлбөр болон амжиргааны зардалаа бүрэн олох боломжтой
- Бакалаврыг төгссөний дараа магистрт элсэн орох эсвэл ажилд орох бүрэн боломжтой
- Солонгос хэлний ангийг төгссөн хүн Их сургуульд солонгос хэл заах боломжтой(Солонгос хэлний багш 2-р түвшин)
- Мэргэжил
Түвшин |
Салбар |
Мэргэжил |
Баклавр |
Нийгмийн ухаан |
Солонгос хэл, онгоцны үйлчлэгч, цэцэрлэгийн багш, Нийгмийн ажилтан, Сэтгэл зүйч, Төмөр зам тээврийн анги, валют татвар эрхлэлтийн анги |
Байгалийн ухаан |
Сувилахуй, 치위생학과, нөхөн сэргээх эмчилгээ, хэлний согог эмчилгээ, сэтгэлсудлал, хүнс шим тэжээл судлал |
Урлаг |
사회체육학과, 실용예술학과, гоо сайхан урлаг |
Инженер |
цахилгааны инженер, механик инженер,компюутерийн ухаан, 방재안전토목학과, барилгын инженер |
※ Элсэн суралцаад 6н сарын дараа өөр мэргэжлийн ангиар солих боломжтой.
- Мэргэжлийн ангийн сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөр
- Сургалтын төлбөр: 3,000,000вон/6сар , дотуур байр: 1,000,000вон/6сар
- Тэтгэлэг
- Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK) мөн дотоод шалгалтын дүнгээс шалтгаалж тэтгэлэг олгоно. (Бүх суралцагч нар хамгийн багадаа сургалтын төлбөрийн 40%ийн тэтгэлэг олгодог.)
-
☞ Холбоо барих
Хэлтэс: Сун Вөнь их сургуулийн хэлний бэлтгэл
Утас : 82-62-3605845
FAX: 82-62-3605851
Мэйл хаяг: gbpark@songwon.ac.kr (хариуцсан ажилтан: Пак Гуан Бом багш)
Хаяг: 61756 Гуанжү хот урд дүүрэг, сунам зам, 73 Сунвөнь их сургууль төв байр 3н давхар
Вэб сайт: www.songwon.ac.kr